Aлсын тэртээ чамайг хайрлаж буй
Амраг хайрт чинь чамайг хvлээж байна
Алтан нарны цацрагаас хурдан
Амжиж тvvндээ очоорой
Чамайг тэр vгvйлж байна, хvлээж байна
Холын тэртээ чамайг санаж буй
Хань ижил чинь чамайг хvлээж байна
Хавирган сар дvvрхээс oмнo
Хурдалж тэрэндээ хvрээрэй
Чамайг тэр vгvйлж байна, хvлээж байна
Гарцаагvй чамайг санаж буй
Ганцхан хайр чинь чамайг хvлээж...
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо
Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
Эр хүнийг та нар хаа...